Монгол орны баруун хязгаар нутаг Ховдоос хэрхэн дэлхийн хамгийн нэр хүндтэй сургууль болох Харвардад суралцсан тухай өөрийн туулсан амьдралын замнал, дурсамжаа хуваалцсан түүх. Юуны өмнө энэ бол амжилтад хүрсэн, оргилд гарсан түүх биш. Харин хүүхэд залууст урам өгөх, сурах, хөгжих хүсэл эрмэлзэлтэй, боловсролын үнэ цэнийг ухаарсан залуу хүний үзэж туулсан зурвас замын дурсамж тэмдэглэл юм.